Улс даяарх музей үнэ төлбөргүй ажиллана

Өнөөдөр “Эх орончдын өдөр” тохиож байна. Аливаа ой, өдрийг тэмдэглэх нь тухайн үеийн түүхэн ач холбогдол, үнэ цэнийг ойлгон мэдэх, ирээдүй хойчдоо танин мэдүүлэх учир холбогдолтой байдаг билээ. Тиймээс гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон энэ сарын 1-5-ны өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана.